← Блог
Заавар2026.07.20· 5 мин унших

Ботдоо юу зааж өгөх вэ? Хариултын жагсаалт бэлдэх заавар

Чатботоо ухаалаг болгох хамгийн хурдан арга бол зөв мэдээлэл өгөх. Ямар мэдээллийг эхэлж оруулах вэ.

Чатбот таны өгсөн мэдээллээс л хариулна. Тиймээс эхний 30 минутыг зөв мэдээлэл бэлдэхэд зарцуулбал, дараагийн саруудад цаг хэмнэнэ.

Эхлээд оруулах 6 зүйл

  • Үнийн жагсаалт — үйлчилгээ/бараа бүрээр тодорхой.
  • Ажлын цаг, амралтын өдрүүд.
  • Байршил, зам заавар, орох хаалга.
  • Хүргэлт, төлбөрийн нөхцөл.
  • Буцаалт, цуцлалтын журам.
  • Хамгийн их асуудаг 10 асуулт, түүний хариулт.

Хэрхэн бичих вэ?

Богино, тодорхой өгүүлбэрээр бич. «Магадгүй», «ойролцоогоор» гэх мэт бүрхэг үг ашиглахаас зайлсхий — бот тэрийг дуурайж, үйлчлүүлэгч эргэлзэнэ.

Дараа нь юу болох вэ

Botxon бодит чатуудаас шинэ асуулт олж, хариултын жагсаалтад нэмэхийг санал болгоно. Та зөвхөн зөвшөөрөх эсэхээ шийднэ.

Botxon-ыг өөрийн хуудсан дээр туршаарай

Facebook, Instagram-д зориулсан AI чатбот — 3 хоног үнэгүй, карт хэрэггүй.