BotxonАлхам алхмаар

Ботоо ажиллуулах
ердөө 15 минут

Юуг холбох, юуг бөглөх, бас юунаас болж бот чимээгүй болдгийг эхнээс нь дараалуулан — бодит дэлгэцүүдтэй нь.

~15 минут8 алхамТехникийн мэдлэг шаардахгүй

Эхлэхийн өмнө

Дөрвөн зүйл. Үүнийг бэлдчихвэл тохиргоо зогсолтгүй урсана.

БҮРЭН эрхтэй Facebook Page

Business Suite-ийн task access хангалтгүй. Page-ийн тохиргоонд «Facebook access» хэсэгт бүрэн эрхтэй, эсвэл «Мессеж» ба «Олон нийт» удирдах эрхтэй байх ёстой. Үүнээс бага бол Facebook ботыг суулгуулахгүй.

Үйлчилгээ, барааны үнэ

Нэр, бодит үнэтэйгээ. Бот эднээс хариулна — үнэ дутуу бол өөрөө зохиохгүй.

Ажлын цаг, хаяг, утас

Хэрэглэгчийн хамгийн их асуудаг гурав. Бот эдгээрийг холбогдох хариулт бүрд оруулна.

QPay мерчант (заавал биш)

Чат дотроо урьдчилгаа, төлбөр авах бол хэрэгтэй. Дараа ч нэмж болно.

Тохиргоо — алхам алхмаар

Яг энэ дарааллаар хийгээрэй. Алхам бүр нэг хоёрхон минут.

  1. 01

    Бүртгүүлж, Page-ээ холбох

    Facebook-ээр нэвтэрч, ботоор хариулуулах Page-ээ сонгоно. Түүнтэй холбоотой Instagram нэг дор холбогдох тул Messenger, Instagram хоёрын мессеж нэг инбокс руу орно.

    Мэдэж байвал

    Сонгох цонхонд Page бүдгэрч байвал таны Facebook аккаунт тэр Page дээр эрх дутуу байна. Page-ийн эзэн өөрөө холбох, эсвэл танд бүрэн эрх өгөх хэрэгтэй.

    Юу харагдах вэ
    Холбох хуудсаа сонгоно уу
    Z
    Zu Nailbar
    Instagram: @zunailbar
    N
    Note Cosmetics
    Энэ Page дээр эрх дутуу — эзнээс бүрэн эрх авна уу
  2. 02

    Бизнесээ танилцуулах

    Онбординг та хэн бэ, юу зардаг, ямар үнэтэйг асууна. Энэ бол ботын бүх мэдлэг — шинэ ажилтандаа эхний өдөр нь тайлбарлаж байгаа мэт бичээрэй.

    Мэдэж байвал

    Үнэ, цагийг бөглөхөд нэмэлт хоёр минут зарцуулаарай. Хэрэглэгчид яг үүнийг асуудаг ба бот өөрт нь өгөөгүй зүйлийг таамаглахгүй.

    Юу харагдах вэ
    Үйлчилгээ ба үнэ
    Гель маникюр₮55,000
    Педикюр₮65,000
    Гель засвар₮35,000
    Даваа–Бямба 10:00–20:00СБД, 1-р хороо9525-6879
  3. 03

    Туршаад, нийтлэх

    Хэн нэгэн харахаас өмнө өөрөө хэрэглэгч мэт бичиж үзээрэй. Хариултууд нь та шиг сонсогдвол «Нийтлэх» дар — энэ л ботыг жинхэнэ хэрэглэгчийн өмнө гаргах товч.

    Мэдэж байвал

    Нийтлэх хүртэл бот жинхэнэ мессежид дуугарахгүй. «Холбогдсон мөртөө хариулахгүй» бол хамгийн түрүүнд үүнийг шалга.

    Юу харагдах вэ
    Ботын төлөв
    Нийтлэх хүртэл жинхэнэ хэрэглэгчид хариу очихгүй
    Нийтлэгдсэн
  4. 04

    Инбокс дээр хамтдаа ажиллах

    Facebook, Instagram нэг дор. Бот энгийн зүйлийг хариулна; та өөрөө бичих тэр агшинд бот тэр чатаас ухарч чимээгүй болно — хэрэглэгч хоёр хариу авахгүй.

    Мэдэж байвал

    Хүн асуувал, гомдол ирвэл, эсвэл мэдлэгээс гадуурх зүйл асуувал бот өөрөө тан руу шилжүүлнэ.

    Юу харагдах вэ
    Сайн байна уу, маникюр хэдэн төгрөг вэ?
    Сайн байна уу 🌸 Гель маникюр ₮55,000-аас эхэлнэ.
    Сарнай байна. Маргааш 14:00 сул байгаа шүү.
    Та бичсэн тул бот энэ чатад түр зогслоо
  5. 05

    Сэтгэгдлийг яриа болгох

    Пост, түлхүүр үгээ сонгоно. Хэн нэгэн сэтгэгдэл бичихэд бот нийтэд хариулаад, хувийн мессеж илгээнэ — борлуулалт яг тэнд болдог.

    Мэдэж байвал

    Нийтийн хариуг богино, DM-ийг тодорхой бич. Баруун талын цонх хэрэглэгчид яг юу очихыг харуулна.

    Юу харагдах вэ
    Botxon коммент автоматжуулалт: пост, түлхүүр үг, хариу — DM-ийн урьдчилсан харагдацтай
  6. 06

    Давтагддаг зүйлд flow үүсгэх

    Тогтсон дарааллаар асуух ёстой бүх зүйлд — цэс, цаг захиалга, барааны захиалга — блокуудаа чирээд угсарна. Эсвэл нэг өгүүлбэрээр тайлбарлахад AI өөрөө угсарч өгнө.

    Мэдэж байвал

    Бэлэн загвараас эхэлж, үгийг нь сольж, нийтэл. Нийтлээгүй flow юуг ч өөрчлөхгүй.

    Юу харагдах вэ
    Botxon flow builder: мессеж, асуулт, сонголтын блокуудыг цаг захиалгын flow болгон холбосон нь
  7. 07

    Захиалга, төлбөр, тайлан

    Ботын авсан захиалга, борлуулалт бүр «Захиалга» руу орно. Дэлгүүрийн борлуулалтыг гараар нэмнэ — ингэснээр нэг тоо бүх бизнесийг хамарч, тайлан хэн юу зарсныг харуулна.

    Мэдэж байвал

    Чатын борлуулалт төлбөр ирэхээс өмнө сүүлд хариулсан ажилтанд тооцогдоно; хэн ч хүрээгүйг нь бот өөрөө зарсанд тооцно.

    Юу харагдах вэ
    Botxon тойм: орлого, захиалга, шинэ үйлчлүүлэгч, AI хариулт, хариулах хугацаа
  8. 08

    Багаа урих

    Ажилтнуудаа имэйлээр урина. Тэдэнд линк, нэг удаагийн код очиж, өөрсдөө нууц үгээ сонгоод шууд таны ажлын талбар руу орно.

    Мэдэж байвал

    Ажилтанд Facebook эрх огт хэрэггүй — зөвхөн Page холбож буй нэг хүнд л хэрэгтэй.

    Юу харагдах вэ
    Ажилтан урих
    sarnai@example.com
    418206

    Имэйлээр линк ба нэг удаагийн код очно — Facebook эрх хэрэггүй

Мэдэж байвал зохих зургаа

Дүрэм биш — бот чимээгүй сайхан ажиллах уу, эсвэл хүнийг ядраах уу гэдгийг шийддэг хэдэн жижиг зүйл.

Page-ийн өөрийнх нь автомат хариуг унтраа

Facebook-ийн суурин «шуурхай хариу» түрүүлж хариулахад Botxon үүнийг хүн орсон гэж уншаад хэдэн цагаар чимээгүй болдог. Page-ийн automations хэсгээс унтраа.

24 цагийн дүрэм бол Meta-гийнх

Хэрэглэгч сүүлд бичснээс хойш 24 цаг өнгөрвөл Meta зөвхөн тодорхой төрлийн мессеж зөвшөөрнө. Энэ нь Botxon-ы хязгаар биш, ямар ч тохиргоо үүнийг арилгахгүй.

Та бичвэл бот зогсоно

Зориудаар. Чат дээр та бичихэд бот тэндээ зогсоно — хэрэглэгч хоёр хариу авахгүй. Яриа намжихад өөрөө сэргэнэ.

Instagram урт мессежийг хаядаг

1000 орчим тэмдэгтээс хэтэрвэл Instagram чимээгүй юу ч илгээхгүй. Botxon урт хариуг хуваадаг ч богино хариу ямар ч тохиолдолд дээр.

Мэдлэгээ шинэчилж бай

Дэлгүүртээ өөрчилсөн атлаа Botxon дээр өөрчлөөгүй үнэ бол чат бүрд буруу үнэ. Тэр даруйд нь шинэчил.

Туршилтын хугацаа дуусдаг

Дуусахад бот хариулахаа болино — хэрэглэгч мэдэгдэл биш, чимээгүйтэй тулна. Хянах самбарын анхааруулгыг ажигла.

Бот хариулахгүй байна

Бараг үргэлж эдгээрийн нэг нь. Дарааллаар нь шалгаарай.

  1. 1

    Нийтэлсэн үү?

    Холбогдсон гэдэг нь ажиллаж байна гэсэн үг биш. Онбординг «Нийтлэх»-ээр төгсдөг; үгүй бол бот дуугүй.

  2. 2

    Page холбоо хэвээрээ юу?

    «Холболтууд» хуудас төлөвийг харуулна. «Дахин холбох» эсвэл «Webhook унтарсан» гэвэл Facebook мессеж хүргэхгүй байна — Page-ийн эзнээр дахин холбо.

  3. 3

    Facebook-ийн автомат хариу асав уу?

    Тэр нь хүн хариулж байгаа мэт харагддаг тул бот ухардаг. Page-ийн өөрийнх нь automations-ыг унтраа.

  4. 4

    Багц идэвхтэй юу?

    Туршилт эсвэл хугацаа дуусвал тухайн ажлын талбарын бот бүхэлдээ зогсоно.

  5. 5

    Зөв ажлын талбар дээр байна уу?

    Хэд хэдэн талбартай бол инбокс зөвхөн одоо байгаа талбарынхыг харуулна. Зүүн дээд буланд сольж болно.

Арван таван минутын дараа бэлэн

Page-ээ холбож, хэдэн асуултад хариулаад, шөнийн ээлжийг нь өгчих.